37 дугаар зүйл. Цөмийн материал болон цацрагийн үүсгүүрийг экспортлох, импортлоход тавих үндсэн шаардлага

ЦӨМИЙН ЭНЕРГИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

37 дугаар зүйл. Цөмийн материал болон цацрагийн үүсгүүрийг экспортлох, импортлоход тавих үндсэн шаардлага

37.1.Цөмийн материал болон цацрагийн үүсгүүрийг экспортлоход дараахь шаардлагыг биелүүлнэ:

37.1.1.шилжүүлж байгаа цөмийн материалыг олон улсын баталгаанд хамруулсан байх;

37.1.2.хүлээн авч байгаа улс нь өөрийн ашиглаж байгаа бүх цөмийн материал, цөмийн төхөөрөмжийг олон улсын баталгаанд хамруулсан байх;

37.1.3.өмнө нь шилжүүлэн авсан цөмийн материал болон цацрагийн үүсгүүрийг 3 дахь улсад шилжүүлэхийн өмнө Цөмийн энергийн комисст мэдэгдэж зөвшөөрөл авах;

/Энэ заалтад 2015 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

37.1.4.цөмийн материалын биет хамгаалалт нь Цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай Венийн конвенцид заасан шаардлагыг хангасан байх;

37.1.5.цөмийн материалыг хүлээн авч байгаа улс нь түүнийг зөвхөн энхийн зорилгоор ашиглах тухай нотолгоо ирүүлсэн байх;

37.1.6.цөмийн материалыг хүлээн авах эцсийн хэрэглэгчийн талаархи мэдээлэл, энхийн зорилгоор ашиглах тухай холбогдох нотолгоо, мэдээллийг Цөмийн энергийн комисст ирүүлсэн байх.

/Энэ заалтад 2015 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

37.2.Цөмийн материал, цацрагийн үүсгүүрийг импортлоход дараахь шаардлагыг биелүүлнэ:

37.2.1.Монгол Улсын хуулиар хориглосон цөмийн материал, цацрагийн үүсгүүр, тоног төхөөрөмж, технологийг импортлохгүй байх;

37.2.2.цөмийн материал болон цацрагийн үүсгүүрийг импортлогч нь Монгол Улсын хууль тогтоомжийн шаардлагыг бүрэн хангасан, холбогдох эрх бүхий байгууллагаас зохих хууль тогтоомжийн дагуу олгосон тусгай зөвшөөрөлтэй байх;

37.2.3.импортлож байгаа цөмийн материал болон цацрагийн үүсгүүрийн эцсийн хэрэглэгч нь тухайн материалыг аюулгүй ашиглах удирдлагын болон техникийн чадавхитай, хангалттай нөөц бололцоотойгоо нотолсон мэдээллийг Цөмийн энергийн комисст ирүүлсэн байх.

/Энэ заалтад 2015 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.