5 дугаар зүйл. Цацраг идэвхт ашигт малтмалын өмчлөл болон цацраг идэвхт ашигт малтмал ашиглах үйл ажиллагаанд оролцох төрийн оролцоо

ЦӨМИЙН ЭНЕРГИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

5 дугаар зүйл. Цацраг идэвхт ашигт малтмалын өмчлөл болон цацраг идэвхт ашигт малтмал ашиглах үйл ажиллагаанд оролцох төрийн оролцоо

5.1.Монгол Улсын газрын хэвлийд оршиж байгаа цацраг идэвхт ашигт малтмал төрийн өмч мөн.

5.2.Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон цацраг идэвхт ашигт малтмалын ордыг бусадтай хамтран ашиглах тохиолдолд түүнтэй хамтран байгуулах компанийн хувьцааны 51-ээс доошгүй хувийг төр үнэ төлбөргүй, шууд эзэмшинэ.

5.3.Улсын төсвийн хөрөнгийн оролцоогүйгээр хайгуул хийж нөөцийг нь тогтоон улсын нэгдсэн бүртгэлд бүртгэсэн орд газарт цацраг идэвхт ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч компанийн хувьцааны 34-өөс доошгүй хувийг төр үнэ төлбөргүй, шууд эзэмшинэ.

5.4.Энэ хуулийн 5.2, 5.3-т зааснаас илүү хувиар төр хувьцаа эзэмших тохиолдолд уг хувийг төрөөс оруулсан буюу оруулах хөрөнгө оруулалтын хэмжээг харгалзан Засгийн газрын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал тогтооно.

5.5.Энэ хуулийн 5.2, 5.3-т заасан төрийн эзэмшлийн хувь, хэмжээг ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрөөр орлуулах, бүтээгдэхүүн хуваах, төрийн эзэмшлийн хувьцааны төрлийг өөрчлөх, эдгээрийг хослуулах зэрэг үр өгөөжийн дийлэнх нь Монгол Улсад ногдох хувилбарыг харгалзан Засгийн газрын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал өөрөөр тогтоож болно. /Энэ хэсгийг 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн хуулиар нэмсэн/

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.