4 дугаар зүйл. Цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энерги ашиглах үйл ажиллагаанд баримтлах зарчим
4.1.Цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энерги ашиглах үйл ажиллагаанд дараахь зарчмыг баримтална:
4.1.1.Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд харшлахгүй байх;
4.1.2.Монгол Улсын олон улсын гэрээнд нийцсэн байх;
4.1.3.олон улсын гэрээнд заасны дагуу зөвхөн энхийн зорилгоор явуулах;
4.1.4.олон улсын болон үндэсний стандартыг чанд мөрдөх;
4.1.5.хүний эрүүл мэнд, байгаль орчинд аюулгүй техник, технологи ашиглах.
4.2.Гадаад улсын цацраг идэвхт хаягдал, ашигласан цөмийн түлшийг Монгол Улсын хилээр нэвтрүүлэх, дамжин өнгөрүүлэх, Монгол Улсын нутаг дэвсгэрт булшлахыг хориглоно. /Энэ хэсгийг 2024 оны11 дүгээр сарын 21-ний өдрийн хуулиар нэмсэн./