36 дугаар зүйл. Тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг бүхэлд нь буцаан өгөх

ТҮГЭЭМЭЛ ТАРХАЦТАЙ АШИГТ МАЛТМАЛЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

36 дугаар зүйл. Тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг бүхэлд нь буцаан өгөх

36.1.Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч төрийн захиргааны байгууллагын баталсан маягтын дагуу өргөдөл гаргаж тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг өөрийн хүсэлтээр бүхэлд нь буцаан өгч болно.

36.2.Талбайг бүхэлд нь буцаан өгөх тухай өргөдөлд байгаль орчныг хамгаалах, мэдээ, тайлан гаргах зэрэг хууль тогтоомжоор хүлээсэн үүргийг болон энэ хуулийн 32 дугаар зүйлд заасан уурхайг хаах үед тавих шаардлагыг биелүүлсэн тухай нотлох баримтыг хавсаргана.

36.3.Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 36.1-д заасан өргөдлийг хүлээн авсан даруйд тусгай зөвшөөрөл эзэмшигч энэ хуулийн 36.2-т заасан шаардлагыг хангасан эсэхийг хянаж, түүнийг тусгай зөвшөөрлийн болон түүний зураг зүйн бүртгэлд бүртгэж, зохих өөрчлөлт оруулна.

36.4.Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тухайн тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг бүхэлд нь буцаан өгсний дараа тусгай зөвшөөрлийн гэрчилгээг аймаг, нийслэлийн Засаг даргад буцааж өгнө.

36.5.Аймаг, нийслэлийн Засаг дарга тухайн тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг бүхэлд нь буцаан авсан тухай төрийн захиргааны байгууллагад мэдэгдэнэ.

36.6.Тусгай зөвшөөрөл эзэмшигч талбайг бүхэлд нь буцаан өгснөөс хойш хоёр жилийн хугацаанд тус талбайд дахин өргөдөл гаргах эрхгүй.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.