10 дугаар зүйл. Банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх этгээдийн дүрэм
10.1. Банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх этгээдийн дүрэмд Компанийн тухай хуулийн 16.2.-т заасан болон дараахь зүйлийг тусгана:
10.1.1. өөрийн хөрөнгө /дүрмийн сан/-ийн хэмжээ;
10.1.2. банк бус санхүүгийн байгууллагын удирдлага, зохион байгуулалтын бүтэц;
10.1.3. хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдах болон төлөөлөн удирдах зөвлөлийн үйл ажиллагаа явуулах журам;
/Энэ заалтад 2011 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
10.1.4. дотоод хяналтын албаны ажиллах журам.
10.2. Банк бус санхүүгийн байгууллагын дүрэмд орсон нэмэлт, өөрчлөлтийг энэ тухай шийдвэр гарсанаас хойш ажлын 10 хоногийн дотор Санхүүгийн зохицуулах хороонд болон улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад бүртгүүлнэ.
/Энэ хэсэгт 2005 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
/Энэ хэсэгт 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/