11 дугаар зүйл. Банк бус санхүүгийн байгууллагын нэр
11.1. Банк бус санхүүгийн байгууллагын нэр нь түүний оноосон нэр болон "Банк бус санхүүгийн байгууллага" гэсэн дэлгэрэнгүй тэмдэглэгээ, эсхүл "ББСБ" гэсэн товчилсон тэмдэглэгээнээс бүрдэнэ.
11.2. Энэ хуулийн 7.1.-д заасан үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс өөр этгээд өөрийн оноосон нэртэй хамт "Банк бус санхүүгийн байгууллага" болон "ББСБ" гэсэн тэмдэглэгээ хэрэглэхийг хориглоно.
11.3. Банк бус санхүүгийн байгууллагын нэр, байршлыг Санхүүгийн зохицуулах хорооны зөвшөөрөлтэйгээр өөрчилнө.
/Энэ хэсэгт 2005 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
Банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагаа эрхлэх этгээдэд хориглох зүйл, тавих шаардлага