12 дугаар зүйл. Банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх этгээдэд хориглох зүйл
12.1. Банк бус санхүүгийн байгууллага дараахь үйл ажиллагаа эрхлэхийг хориглоно:
12.1.1.зөвшөөрөлд зааснаас өөр үйл ажиллагаа эрхлэх; /Энэ заалтад 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
12.1.2. өөрийн үйл ажиллагааны талаар буруу ташаа зар сурталчилгаа хийх, мэдээлэл өгөх;
12.1.3. иргэн, хуулийн этгээдээс хадгаламж авах, хадгаламжийн данс нээх;
12.1.4. чек, карт, вексель зэрэг төлбөрийн хэрэгслээр хадгаламж авах;
12.1.5. банк бус санхүүгийн байгууллагын тайлан тэнцэлд тусгаагүй эх үүсвэрийг өөрийн үйл ажиллагаанд ашиглах.
12.2.Зээлийн барьцаалсан эд хөрөнгийг зээл төлүүлэх зорилгоор эзэмших, худалдаж борлуулах үйл ажиллагаа энэ хуулийн 12.1.1.-д хамаарахгүй.
12.3 Банк бус санхүүгийн байгууллага, түүний харилцагч болон гуравдагч этгээд нууц гэж үзсэн аливаа мэдээллийг Банкны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаас бусад тохиолдолд гаргаж өгөх, задлах, ашиглахыг банк бус санхүүгийн байгууллагын хувьцаа эзэмшигч, төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүн, гүйцэтгэх захирал, ажилтанд хориглоно.
/Энэ хэсэгт 2011 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/