9 дугаар зүйл. Банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл /Энэ зүйлийн гарчигт 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
9.1.Зөвшөөрлийн тухай хуульд зааснаас гадна дараах шаардлагыг хангасан этгээдэд банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг Санхүүгийн зохицуулах хороо хугацаагүйгээр олгоно: /Энэ хэсэгт 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./ /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
/Энэ хэсэгт 2005 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
9.1.1. банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх этгээдийн дүрмийн сан нь Санхүүгийн зохицуулах хорооноос тогтоосон хэмжээнд хүрсэн;
/Энэ заалтад 2005 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
9.1.2. бизнес төлөвлөгөөнд банк бус санхүүгийн үйл ажиллагааг амжилттай эрхлэх стратеги, нөлөөлөх хүчин зүйлийг оновчтой тусгаж чадсан;
9.1.3. тухайн банк бус санхүүгийн байгууллагын удирдлага нь энэ хуулийн 13.5,13.6-д заасан шалгуурыг хангасан;
9.1.4. банк бус санхүүгийн үйл ажиллагаа явуулахад шаардагдах техник, тоног төхөөрөмж, аюулгүй ажиллагааны шаардлагыг зохих түвшинд хангасан.
9.2. Ирүүлсэн баримт бичгийг магадлан шинжлэх зайлшгүй шаардлагатай тохиолдолд Санхүүгийн зохицуулах хороо энэ хуулийн 9.1.-д заасан хугацааг 14 хоногоор сунгаж болно. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
/Энэ хэсэгт 2005 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
9.3. Зөвшөөрлийн баримт бичигт банк бус санхүүгийн үйл ажиллагааны төрөл, эрхлэх хугацааг тодорхой заана. /Энэ хэсэгт 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./ /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
9.4. Банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх этгээд нь өөрийн салбар, төлөөлөгчийн газар, нэгжийг Санхүүгийн зохицуулах хорооны зөвшөөрөлтэйгээр нээнэ.
/Энэ хэсэгт 2005 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/