14 дугаар зүйл. Соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрх

СОЁЛЫН ӨВИЙГ ХАМГААЛАХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

14 дугаар зүйл. Соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрх

14.1.Соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага соёлын өвийг хамгаалах талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

14.1.1.соёлын өвийг хамгаалах тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэхтэй холбоотой дүрэм, журам, зааврыг баталж, хэрэгжилтийг хангах;

14.1.2.соёлын өвийн улсын үзлэг, тооллогыг хуулиар тогтоосон хугацаанд явуулж, дүнг Засгийн газарт тайлагнах;

/Энэ заалтыг 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

14.1.3.соёлын өвийг Дэлхийн өвийн жагсаалтад бүртгүүлэх ажлыг зохион байгуулах, бүртгэгдсэн өвийг хадгалж хамгаалах арга хэмжээ авах;

/Энэ заалтыг 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

14.1.4.соёлын биет бус өвийг сурвалжлан олох, судалгаа шинжилгээ хийх журам, соёлын биет бус өвийг өвлөн уламжлагчийг тогтоох, бүртгэх журмыг тус тус батлах;

14.1.5.аймаг, нийслэлийн хамгаалалтын зэрэглэлд байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалтыг батлах; /Энэ заалтыг 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

14.1.6.түүх, соёлын үнэт дурсгалт зүйлийн жагсаалтыг батлах;

14.1.7.соёлын өвийг хувилах, бүтээгдэхүүний загварт оруулж, зах зээлд нийлүүлэх эрх авсан байгууллага, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хяналт тавих;

/Энэ заалтыг 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

14.1.8.дуудлага худалдаагаар худалдах соёлын биет өвийн бүртгэлийг хөтлөх, тайланг хүлээн авах, хяналт тавих;

/Энэ заалтыг 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

14.1.9.нийтийн өмчийн соёлын өвийг хадгалах, бүртгэх ажлыг мэргэжлийн ажилтнаар гүйцэтгүүлэх нөхцөлийг бүрдүүлэх;

/Энэ заалтыг 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

14.1.10.устах, эвдрэх, гэмтэх аюул учирч байгаа соёлын өвийг авран хамгаалах, сэргээн засварлах арга хэмжээг боловсруулж, улс, орон нутгийн төсвийн болон хандивын хөрөнгөөр санхүүжүүлж, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;

/Энэ заалтыг 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

14.1.11.түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийг улсын хилээр нэвтрүүлэх, палеонтологи, археологийн хайгуул, малтлага судалгаа хийх зөвшөөрөл олгох; /Энэ заалтыг 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./ /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

14.1.12.соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дэргэд ажиллах палеонтологийн, археологийн, соёлын биет бус өвийн, түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийн, соёлын биет өвийг сэргээн засварлах мэргэжлийн зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журмыг батлах; /Энэ заалтыг 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./ /Энэ заалтад 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

14.1.13.соёлын өвийг бүртгэл мэдээллийн санд бүртгэх журам батлах;

14.1.14.соёлын өвийн дурсгалт газрын менежментийн төлөвлөгөөг батлах;

14.1.15.соёлын өвийг хамгаалах, сурталчлах үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, хуулийн этгээдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх;

14.1.16.соёлын өвийн дурсгалт газрын хамгаалалтын захиргааны удирдлагыг томилж, чөлөөлөх;

14.1.17.түүх, соёлын үл хөдлөх дурсгалыг Дэлхийн өвийн урьдчилсан жагсаалт болон Дэлхийн өвийн жагсаалтад бүртгүүлэх, соёлын биет бус өвийг ЮНЕСКО-ийн төлөөллийн болон яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэх; /Энэ заалтыг 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн хуулиар нэмсэн./

14.1.18.хуульд заасан бусад бүрэн эрх. /Энэ заалтын дугаарт 2021 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.