15 дугаар зүйл. Аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрх /Энэ зүйлийн гарчигт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
15.1.Аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал соёлын өвийг хамгаалах талаар дараах нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: /Энэ хэсэгт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
15.1.1.нутаг дэвсгэрийн хэмжээнд соёлын өвийг хамгаалах дунд хугацааны бодлого, үндсэн чиглэлийг батлах; /Энэ заалтыг 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
15.1.2.соёлын өвийг хамгаалах үйл ажиллагаанд шаардагдах төсвийг батлах; /Энэ заалтыг 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
15.1.3.соёлын өвийг хамгаалах болон соёлын өвийн эсрэг гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх чиглэлээр Засаг даргад чиглэл өгч, биелэлтийг хэлэлцэн үнэлэлт дүгнэлт өгөх; /Энэ заалтыг 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
15.1.4.харьяалах нутаг дэвсгэр дэх түүх, соёлын дурсгалт газрыг хамгаалах чиглэлээр санал гаргах; /Энэ заалтад 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
15.1.5.хууль тогтоомжоор тогтоосон журмын дагуу орон нутгийн хамгаалалтад байгаа түүх, соёлын дурсгалт газрыг аялал жуулчлалын байгууллагад гэрээгээр ашиглуулах шийдвэр гаргах; /Энэ хэсгийг 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
15.1.6.устах, эвдрэх, гэмтэх аюул учирч байгаа соёлын өвийг авран хамгаалах, сэргээн засварлах, сэргээн уламжлуулах арга хэмжээ авах; /Энэ хэсгийг 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
15.1.7.хуульд заасан бусад бүрэн эрх.
15.2.Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал сум, дүүргийн хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалтыг батална. /Энэ хэсгийг 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./