16 дугаар зүйл. Аймаг, нийслэлийн Засаг даргын бүрэн эрх

СОЁЛЫН ӨВИЙГ ХАМГААЛАХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

16 дугаар зүйл. Аймаг, нийслэлийн Засаг даргын бүрэн эрх

16.1.Аймаг, нийслэлийн Засаг дарга соёлын өвийг хамгаалах талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

16.1.1.соёлын өвийг хамгаалах тухай хууль тогтоомж, Засгийн газар, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийн хэрэгжилтийг хангах ажлыг зохион байгуулах; /Энэ заалтад 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

16.1.2.соёлын өвийг хамгаалах, зохистой ашиглах ажлыг зохион байгуулах; /Энэ заалтад 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

16.1.3.соёлын өвийг эрэн сурвалжлах, бүртгэх, хамгаалах, хяналт тавих ажлыг зохион байгуулах;

16.1.4.соёлын өвийн судалгаа, тайлан мэдээллийг зохих журмын дагуу гаргаж, аймаг, нийслэл, улсын бүртгэл, мэдээллийн санд хүргүүлэх;

16.1.5.хуульд заасан журмын дагуу соёлын өвийн үзлэг, тооллого хийх; /Энэ заалтад 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

16.1.6.соёлын өвд эрсдэл учруулахуйц аливаа үйл ажиллагааг таслан зогсоож, хуульд заасны дагуу арга хэмжээ авах;

16.1.7.палеонтологи, археологийн хайгуул, малтлага, судалгаа хийх зөвшөөрөл авсан мэргэжлийн байгууллага, багт дэмжлэг үзүүлэх;

16.1.8.соёлын өвийг сурталчлах;

16.1.9.дэлхийн болон үндэсний соёлын өвийн дурсгалт газрын хамгаалалтын бүс тогтоох ажлыг мэргэжлийн байгууллагатай хамтран хийж, эрх бүхий байгууллагад хүргүүлэх;

16.1.10.соёлын өвийг хамгаалахад идэвх, санаачилгатай оролцсон иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг урамшуулах, хуульд заасан дэмжлэг үзүүлэх;

16.1.11.түүх, соёлын үл хөдлөх дурсгалын хууль бус малтлагыг таслан зогсоох, соёлын өвийн зөрчлийн талаарх мэдээллийн мөрөөр арга хэмжээ авах ажлыг удирдан зохион байгуулах;

16.1.12.соёлын биет бус өвийг өвлөн уламжлагчийг олж тогтоох, олон нийтэд таниулах, дэмжлэг үзүүлэх, өвлөн уламжлуулах ажлыг зохион байгуулах;

16.1.13.устах, эвдрэх, гэмтэх аюул учирч байгаа соёлын өвийг авран хамгаалах, сэргээн засварлах, сэргээн уламжлуулах арга хэмжээ авах; /Энэ заалтыг 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн./

16.1.14.хуульд заасан бусад бүрэн эрх. /Энэ заалтын дугаарт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.