18 дугаар зүйл. Баг, хорооны иргэдийн Нийтийн Хурлын бүрэн эрх
18.1.Баг, хорооны иргэдийн Нийтийн Хурал соёлын өвийг хамгаалах талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
18.1.1.соёлын өвийг хамгаалахад олон нийтийг татан оролцуулах;
18.1.2.соёлын өвийг хамгаалахад идэвх, санаачилгатай оролцсон иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг урамшуулах, дэмжлэг үзүүлэх саналыг дээд шатны хуралд хүргүүлэх;
18.1.3.хуульд заасан бусад бүрэн эрх.