19 дугаар зүйл. Баг, хорооны Засаг даргын бүрэн эрх
19.1.Баг, хорооны Засаг дарга соёлын өвийг хамгаалах талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
19.1.1.соёлын өвийг хамгаалах тухай хууль тогтоомж, иргэдийн Нийтийн Хурал болон дээд шатны хурал, Засаг даргын шийдвэрийн хэрэгжилтийг хангах ажлыг зохион байгуулах;
19.1.2.соёлын өвийн эсрэг гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэхэд иргэдийг татан оролцуулах; /Энэ заалтыг 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
19.1.3.түүх, соёлын үл хөдлөх дурсгал, түүний орчныг цэвэр үзэмжтэй байлгах, хог хаягдлыг цэвэрлэхэд иргэдийг татан оролцуулах ажлыг зохион байгуулах;
19.1.4.соёлын өвийг хамгаалахад идэвх, санаачилгатай оролцсон иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг хуульд заасны дагуу урамшуулах, дэмжлэг үзүүлэх, дээд шатны байгууллагад уламжлах;
19.1.5.хуульд заасан бусад бүрэн эрх.
СОЁЛЫН ӨВИЙН БҮРТГЭЛ