33 дугаар зүйл. Соёлын биет өвийг өмчлөгчийн эрх, үүрэг

СОЁЛЫН ӨВИЙГ ХАМГААЛАХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

33 дугаар зүйл. Соёлын биет өвийг өмчлөгчийн эрх, үүрэг

33.1.Соёлын биет өвийг өмчлөгч иргэн, хуулийн этгээд дараах эрх эдэлнэ:

33.1.1.язгуур зориулалтаар ашиглах;

33.1.2.нийтэд дэлгэн үзүүлэх, сурталчлах, үзэсгэлэнд тавих, түүнээс олсон орлогоос авах;

33.1.3.зайлшгүй сэргээн засварлах шаардлагатай тохиолдолд зохих журмын дагуу улсаас санхүүгийн дэмжлэг авах;

33.1.4.түүх, соёлын хосгүй үнэт дурсгалт зүйлийг өөрийн хүсэлтээр төрд худалдсан тохиолдолд татварын хөнгөлөлт эдлэх;

33.1.5.музей, галерей байгуулах.

33.2.Соёлын биет өвийг өмчлөгч иргэн, хуулийн этгээд дараах үүрэг хүлээнэ:

33.2.1.соёлын өвийн гарал үүслийн байдлыг тодорхойлох;

33.2.2.харьяалах аймаг, нийслэлийн Соёлын өвийн бүртгэл, мэдээллийн санд бүртгүүлэх; /Энэ заалтад 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

33.2.3.худалдах, бэлэглэх, өвлүүлэх зэргээр өмчлөх эрхээ бусдад шилжүүлсэн тохиолдолд тухайн шатны Соёлын өвийн бүртгэл, мэдээллийн санд мэдэгдэх;

33.2.4.түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийг хилээр гаргахад зохих журмын дагуу зөвшөөрөл авах;

33.2.5.алдагдаж, үрэгдсэн тохиолдолд нэн даруй тухайн шатны Соёлын өвийн бүртгэл, мэдээллийн сан, Засаг дарга, цагдаагийн байгууллагад мэдэгдэх;

33.2.6.түүх, соёлын хосгүй үнэт дурсгалт зүйлийг худалдах анхны саналыг төрд тавих;

33.2.7.түүх, соёлын хосгүй үнэт дурсгалт зүйлийг гадаадын иргэн, хуулийн этгээд, харьяалалгүй хүнд бэлэглэх, өвлүүлэх зэргээр түүний өмчлөлд шилжүүлэхгүй байх.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.