34 дугаар зүйл. Соёлын биет бус өвийг өвлөн уламжлагчийн эрх, үүрэг

СОЁЛЫН ӨВИЙГ ХАМГААЛАХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

34 дугаар зүйл. Соёлын биет бус өвийг өвлөн уламжлагчийн эрх, үүрэг

34.1.Соёлын биет бус өвийг өвлөн уламжлагч нь дараах эрх эдэлнэ:

34.1.1.соёлын биет бус өвийг яаралтай хамгаалах, өвлүүлэх, сэргээн уламжлуулах зайлшгүй тохиолдолд санхүүгийн дэмжлэг авах.

34.2.Соёлын биет бус өвийг өвлөн уламжлагч нь дараах үүрэг хүлээнэ:

34.2.1.соёлын биет бус өвийг хойч үедээ өвлүүлэх, шавь сургах;

34.2.2.соёлын биет бус өвийг сурталчилж, түгээн дэлгэрүүлэх;

34.2.3.соёлын биет бус өвийн бүртгэл хийх, мэдээлэл бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.