35 дугаар зүйл. Соёлын биет өвийг худалдах, худалдан авах
35.1.Соёлын биет өвийг түрээслэх, худалдах, худалдан авах, түр солилцох журмыг соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
35.2.Соёлын биет өвийг худалдан авах ажлыг соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, улс, орон нутгийн музей, номын сан олон нийтэд нээлттэй, ил тод хэлбэрээр зохион байгуулна.
/Энэ хэсэгт 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
35.3.Соёлын биет өвийг худалдан авсан байгууллага жил бүр үзэсгэлэн зохион байгуулж, нийтэд сурталчилна.
35.4.Түүх, соёлын хосгүй үнэт дурсгалт зүйлийг гадаадын иргэн, хуулийн этгээд, харьяалалгүй хүнд худалдахыг хориглоно.
35.5.Палеонтологи, археологийн олдворыг худалдахыг хориглоно.