36 дугаар зүйл. Соёлын биет өвийг ашиглах

СОЁЛЫН ӨВИЙГ ХАМГААЛАХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

36 дугаар зүйл. Соёлын биет өвийг ашиглах

36.1.Соёлын биет өвийг сурталчлах, судалгаа, шинжилгээ, сургалт явуулах зориулалтаар ашиглана.

36.2.Соёлын биет өвийг сурталчлах, судалгаа, шинжилгээ хийх, сургалт явуулах зориулалтаар ашиглахдаа гэмтээх, үрэгдүүлэхийг хориглоно.

36.3.Төрийн өмчид байгаа соёлын биет өвийг язгуур зориулалтаар ашиглахыг хориглоно. Энэ хэсгийн заалт нь түүх, соёлын дурсгалт барилга, байшинд хамаарахгүй.

36.4.Соёлын биет өвийн загварыг энэ хуульд заасан нөхцөл, журмын дагуу соёлын бүтээлч үйлдвэрлэл эрхлэгчид ашиглуулна. /Энэ хэсгийг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./

СОЁЛЫН ӨВИЙГ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.