10 дугаар зүйл. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлагын бүрэн эрх /Энэ зүйлийг 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

ГАЗРЫН ТОСНЫ ТУХАЙ · хүчин төгөлдөр

10 дугаар зүйл. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлагын бүрэн эрх /Энэ зүйлийг 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

10.1.Аймгийн Засаг дарга газрын тосны асуудлаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: /Энэ хэсгийг 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

10.1.1.газрын тосны тухай хууль тогтоомж, түүнийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан гаргасан Засгийн газрын болон харьяалах дээд шатны байгууллагын шийдвэрийг хэрэгжүүлэх, тэдгээрийн биелэлтийг нутаг дэвсгэртээ зохион байгуулах, үр дүнг хариуцах, дэмжлэг үзүүлэх; /Энэ заалтыг 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

10.1.2.энэ хуулийн 11.2.17-д заасныг үндэслэн байгуулсан сум, дүүргийн Засаг дарга болон тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй хамтран байгаль орчныг хамгаалах, орон нутгийн хөгжилд дэмжлэг үзүүлэх асуудлыг тусгасан гэрээний хэрэгжилтэд хяналт тавих; /Энэ заалтыг 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн./

10.1.3.энэ хуулийн 10.1.2-т заасан хамтран ажиллах гэрээний хэрэгжилтийг жил бүр газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаар дамжуулан Засгийн газарт танилцуулах; /Энэ заалтыг 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн./

10.1.4.хязгаарласан, эсхүл хориглосноос бусад тохиолдолд газрын тосны эрэл, хайгуул, ашиглалтын талбайд зориулалтын дагуу үйл ажиллагаа явуулахад бүх төрлийн дэмжлэг үзүүлэх; /Энэ заалтыг 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн./

10.1.5.харьяалах нутаг дэвсгэрт газрын тосны салбарын талаар хэрэгжиж байгаа шийдвэрийг жил бүр олон нийтэд мэдээлэх; /Энэ заалтыг 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн./

10.1.6.газрын тосны тухай хууль тогтоомжийг биелүүлэх ажлыг зохион байгуулахдаа газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв болон төрийн захиргааны байгууллагатай хамтран ажиллах, үйл ажиллагаагаа уялдуулан зохицуулах. /Энэ заалтыг 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн./

10.2.Сумын Засаг дарга газрын тосны асуудлаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: /Энэ хэсгийг 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

10.2.1.харьяалах нутаг дэвсгэртээ тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг зориулалтаар нь ашиглуулах, эзэмшүүлэхэд хяналт тавих, зөрчил гаргавал зөрчлийг таслан зогсоох, арилгуулах; /Энэ заалтыг 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

10.2.2.байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх, хүн амын эрүүл мэндийг хамгаалах, хуулиар хүлээсэн үүргээ тусгай зөвшөөрөл эзэмшигч хэрхэн биелүүлж байгаад хяналт тавих; /Энэ заалтыг 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

10.2.3.энэ хуулийн 11.2.17-д заасныг үндэслэн тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй хамтран байгаль орчныг хамгаалах, орон нутгийн хөгжилд дэмжлэг үзүүлэх асуудлыг тусгасан гэрээ байгуулах, хэрэгжүүлэх, харьяалах дээд шатны Засаг даргад тайлагнах; /Энэ заалтыг 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

10.2.4.харьяалах нутаг дэвсгэрт газрын тосны салбарын талаар хэрэгжиж байгаа шийдвэрийг жил бүр олон нийтэд мэдээлэх; /Энэ заалтыг 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн./

10.2.5.газрын тосны тухай хууль тогтоомж, Засгийн газар болон харьяалах дээд шатны Засаг даргын шийдвэрийг хэрэгжүүлэх. /Энэ заалтыг 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн./

10.3.Багийн Засаг дарга газрын тосны асуудлаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: /Энэ хэсгийг 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

10.3.1.газрын тосны тухай хууль тогтоомж, Засгийн газрын болон харьяалах дээд шатны Засаг даргын шийдвэрийн биелэлтийг хангах ажлыг хариуцах; /Энэ заалтыг 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

10.3.2.энэ хуулийн 10.2.2-т заасан байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх, хүн амын эрүүл мэндийг хамгаалах, тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулиар хүлээсэн үүргээ хэрхэн биелүүлж байгаа талаар дээд шатны Засаг даргад санал өгөх; /Энэ заалтыг 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

10.3.3.энэ хуулийн 11.2.17-д заасан гэрээнд санал өгөх. /Энэ заалтыг 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн./

10.4.Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал газрын тосны асуудлаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: /Энэ заалтыг 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

10.4.1.төрийн захиргааны байгууллагаас ирүүлсэн газрын тосны хайгуул явуулах талбайг зарлах тухай мэдэгдлийг хэлэлцэн дүгнэлт гаргах; /Энэ заалтыг 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

10.4.2.энэ хуулийн 10.4.1-д заасан дүгнэлт гаргахдаа зөвхөн хуульд заасан үндэслэлээр татгалзах; /Энэ заалтыг 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

10.4.3.татан буулгалтын ажлын үр дүнг хүлээн авах комиссын үйл ажиллагаанд оролцох, хамтран ажиллах; /Энэ зүйлийг 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

10.4.4.газрын тосны тухай болон бусад хууль тогтоомжоор өөрт нь ногдуулсан орон нутгийн эрх хэмжээний асуудлыг шийдвэрлэхдээ улсын ашиг сонирхлыг харгалзаж, бодлого, шийдвэрээ төрийн бодлоготой уялдуулах. /Энэ заалтыг 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн./

ГЭРЭЭЛЭГЧ

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.