30 дугаар зүйл. Монголбанкны санаачилгаар банкны хувь хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулах тухай
/Энэ зүйлийн гарчигт 2011 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
30.1.Банкны тухай хууль тогтоомжийн дагуу албадлагын арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа тохиолдолд шаардлагатай гэж үзвэл банкны хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг Монголбанк, түүний томилсон бүрэн эрхт төлөөлөгч зарлан хуралдуулж болно.
/Энэ хэсэгт 2011 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
30.2.Банкны хувьцаа эзэмшигчдийн хурлын товыг хурал хуралдахаас 30 хоногийн өмнө зарлах ба банкны нөхцөлт удирдлага хэрэгжүүлсэн тохиолдолд хувьцаа эзэмшигчдийн хурлыг энэ хугацаанаас өмнө зарлан хуралдуулж болно.
/Энэ хэсэгт 2011 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
/Энэ хэсэгт 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
30.3.банкны нөхцөлт удирдлага хэрэгжүүлсэн тохиолдолд хувьцаа эзэмшигчийн эрхээс үл хамааран бүрэн эрхт төлөөлөгчийн оролцоо, шийдвэрээр хурал, хурлын шийдвэр хүчин төгөлдөр болно. /Энэ хэсгийг 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
/Энэ хэсэгт 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
30.4.Монголбанк эрх хүлээн авагч томилсон тохиолдолд хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулахгүй.
/Энэ хэсэгт 2011 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/