49 дугаар зүйл. Банкны нөхцөлт удирдлага
/Энэ зүйлийг 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
49.1.Монголбанк нь энэ хуулийн 48 дугаар зүйлд заасан урьдчилан сэргийлэх арга хэмжээ нь банкны үйл ажиллагааг сайжруулах, найдвартай тогтвортой удирдлагыг сэргээхэд хангалтгүй гэж үзсэн, эсхүл энэ хуулийн 3.1.16-д заасан нөхцөл үүссэн тохиолдолд банкинд нөхцөлт удирдлагыг хэрэгжүүлэхээр шийдвэрлэж, бүрэн эрхт төлөөлөгчийг томилж болно.
49.2.Монголбанк тухайн банкийг удирдах бүрэн эрхт төлөөлөгч /цаашид "бүрэн эрхт төлөөлөгч" гэх/-ийг нэг жил хүртэл хугацаагаар томилох бөгөөд бүрэн эрхт төлөөлөгчийн ажиллах журмыг энэ хуульд нийцүүлэн Монголбанк батална.
49.3.Банкны нөхцөлт удирдлагыг хэрэгжүүлэхтэй холбогдсон үйл ажиллагааны зардлыг тухайн банк хариуцна.
/Энэ бүлгийн гарчгийн "хоёрдугаар дэд бүлэг банкинд онцгой дэглэм тогтоох" гэснийг 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар хассан./