62 дугаар зүйл. Банкны тогтворжуулалтын сан

БАНКНЫ ТУХАЙ · хүчин төгөлдөр

62 дугаар зүйл. Банкны тогтворжуулалтын сан

/Энэ зүйлийг 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

62.1.Монголбанк нь банкны санхүүгийн байдлыг сайжруулах, тогтворжуулах, банкны бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардлагатай мөнгөн хөрөнгийн сан /цаашид "Сан" гэх/-г бүрдүүлж, зохих журмын дагуу дараахь байдлаар зарцуулж болно.

62.1.1.бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээ авахтай холбогдуулан баталгаа гаргах;

62.1.2.зээл олгох;

62.1.3.хөрөнгө худалдан авах;

62.1.4.тусгай зориулалтын банкинд хөрөнгө оруулалт хийх;

62.1.5.энэ хуульд заасны дагуу хувьцаа эзэмшигч, үүргийн гүйцэтгэл шаардах эрх бүхий этгээдэд төлбөр төлөх;

62.1.6.банкны бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгийн дутагдал, зөрүүг нөхөх.

62.2.Сангийн сул чөлөөтэй хөрөнгөөр хөрөнгө оруулалт хийж болно.

62.3.Монголбанк нь дотоод болон гадаадын үнэт цаасны зах зээлд үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй, хөрөнгийн удирдлагын туршлагатай, санхүүгийн чадавхитай, найдвартай, мэргэжлийн хуулийн этгээдээр сангийн хөрөнгийн удирдлагыг төлөөлүүлэн хэрэгжүүлж болно.

62.4.Сангийн хөрөнгө нь Монголбанкны хөрөнгө, бусад сангаас тусдаа байна.

62.5.Сангийн хөрөнгийг удирдахдаа банкинд бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээ авах шаардлагатай тохиолдолд бэлэн байлгах нөхцөлийг хангана.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.