63 дугаар зүйл. Сангийн хөрөнгө, өр төлбөр
/Энэ зүйлийг 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
63.1.Сангийн хөрөнгө нь банкнаас төлсөн хураамж, бусад хөрөнгө оруулалтаас бүрдэнэ. /Энэ хэсэгт 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
63.2.Энэ хуулийн 63.1-т заасан хураамжийн хувь хэмжээ, төлөх хугацааг Монголбанк тогтооно.
63.3.Сангийн хөрөнгийг банкны системийн нийт хадгаламжийн 1.3 хувьтай тэнцүү байхаар бүрдүүлэх бөгөөд үүний 1 хувь нь банкнаас шилжүүлсэн мөнгөн хөрөнгө, 0.3 хувь нь сангийн онцгой төлбөрт ашиглах зорилго бүхий банкны хөрвөх чадвартай хөрөнгө байна.
63.4.Сангийн өр төлбөрийг сангийн хөрөнгөөр төлнө.
63.5.Банк нь хураамж төлснөөр зургаан сарын дотор хууль, журамд заасан өөрийн хөрөнгийн хүрэлцээ, төлбөр түргэн гүйцэтгэх чадварын шаардлагыг хангахааргүй бол Монголбанк энэ хуулийн 63.2-т заасан хугацаа, хэмжээг өөрөөр тогтоож болно.