64 дугаар зүйл. Банкнаас сангийн хөрөнгийг бүрдүүлэх онцгой төлбөр
/Энэ зүйлийг 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
64.1.Сангийн хөрөнгө нь банкны бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээг санхүүжүүлэхэд хүрэлцэхгүй бол Монголбанк энэ хуулийн 63.3-т заасан хөрөнгөөс хэтрэхгүй хэмжээний онцгой төлбөрийг банкнаас гаргуулах эрхтэй.