67 дугаар зүйл. Бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээг дуусгавар болгох

БАНКНЫ ТУХАЙ · хүчин төгөлдөр

67 дугаар зүйл. Бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээг дуусгавар болгох

/Энэ зүйлийг 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

67.1.Бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээг Монголбанк дараахь үндэслэлээр дуусгавар болгоно:

67.1.1.банкинд бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээ авах үндэслэл арилсан;

67.1.2.бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээний хэрэгслийг ашиглах шаардлагагүй болсон.

67.2.Бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээ авагдаж байгаа банк нь Монголбанкнаас гаргасан журамд нийцэхүйц хангалттай хэмжээгээр дахин хөрөнгөжснөөс бусад тохиолдолд бүтцийн өөрчлөлтийн авах арга хэмжээ дуусгавар болсон бол банк байгуулах зөвшөөрлийг Монголбанк хүчингүй болгоно. /Энэ хэсэгт 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

67.3.Энэ хуулийн 67.1-д заасны дагуу бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээний үр дүнд энэ хуульд заасан банкинд тавигдах шаардлагыг банк хангаж дахин хөрөнгөжсөн бол банкны хувьцаа эзэмшигчид банкны удирдлагын бүрэн эрхийг шилжүүлэх шийдвэрийг Монголбанк гаргах бөгөөд хувьцаа эзэмшигчдийн саналын эрх сэргэх, банкны төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн олонхи бүрдэх хүртэл Монголбанк Төлөөлөн удирдах зөвлөлийн чиг үүргийг хэрэгжүүлнэ.

67.4.Энэ хуулийн 67.2-т заасан шийдвэрт бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээг хэрэгжүүлэгч этгээдийн бэлтгэсэн бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээний хэрэгсэл, гарсан зардлыг тусгасан тайланг хавсаргасан байна.

Тавдугаар дэд бүлэг

банкийг татан буулгах

/Энэ гарчгийг 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар нэмсэн./

/Энэ бүлгийн гарчгийн "Долдугаар бүлэг бусад зүйл" гэснийг 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар хассан./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.