17 дугаар зүйл. Эрүүл мэндийн даатгалын улсын байцаагчийн эрх, үүрэг, хариуцлага

ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

17 дугаар зүйл. Эрүүл мэндийн даатгалын улсын байцаагчийн эрх, үүрэг, хариуцлага

/Энэ зүйлийн гарчигт 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ зүйлийн гарчигт 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

17.1. Нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын байгууллагад хоёроос доошгүй жил ажиллаж мэргэшсэн, мэргэжлийн өндөр зэрэгтэй ажилтанд эрүүл мэндийн даатгалын байгууллагын дарга улсын байцаагчийн эрх олгож, түдгэлзүүлж, цуцална.

/Энэ хэсэгт 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

Энэ хэсэгт 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

17.2.Эрүүл мэндийн даатгалын улсын байцаагчийн ажиллах дүрмийг эрүүл мэндийн даатгалын байгууллагын дарга батална.

/Энэ хэсэгт 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

Энэ хэсэгт 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

17.3.Эрүүл мэндийн даатгалын улсын байцаагч дараах эрх, үүрэгтэй:

/Энэ хэсэгт 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

Энэ хэсэгт 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

17.3.1.даатгуулагчид үзүүлсэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээтэй холбогдолтой өвчний түүх, эмнэлгийн карт, оношилгоо, шинжилгээ, эмчилгээний болон санхүүгийн бусад баримт бичигт хяналт шалгалт хийх, тайлбар, лавлагаа авах;

/Энэ заалтад 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

17.3.2.эрүүл мэндийн даатгалын хяналт шалгалтад шаардагдах баримт бичгийн хуулбарыг холбогдох байгууллагаас үнэ төлбөргүй гаргуулах;

17.3.3.эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, зардлын төлбөр, үр дүнд хяналт тавих, дүгнэлт гаргах, зөвлөмж өгөх;

17.3.4.холбогдох стандарт, удирдамжийг зөрчиж даатгуулагчийн эрүүл мэндэд хохирол учруулах, хууль бус төлбөртэй эмчилгээ, тусламж, үйлчилгээ үзүүлэх зэргээр зөрчил гаргасан албан тушаалтанд хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэх, шаардлагатай тохиолдолд эрх бүхий байгууллагаар шийдвэрлүүлэх;

17.3.5.эрүүл мэндийн даатгалын тухай хууль тогтоомжийг зөрчсөн даатгалын харилцаанд оролцогч байгууллага, албан тушаалтан, даатгуулагч, иргэнд холбогдох хуульд заасан хариуцлага хүлээлгэж, зөрчлийг давтан гаргасан этгээдийн үйл ажиллагааны талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлэх.

/Энэ хэсэгт 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

17.4.Шимтгэл төлөхтэй холбогдсон хууль бус үйл ажиллагааг нуух, эрүүл мэндийн даатгалын сангийн хөрөнгийг хувийн зорилгод ашиглах, авлига авах, ёс зүйн хэм хэмжээг зөрчих, мэдээллийн нууц задруулах, эрхээ хэтрүүлэх зэргээр албан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй даатгалын улсын байцаагчид хууль тогтоомжид заасан сахилгын, эд хөрөнгийн болон эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.

/Энэ хэсэгт 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.