18 дугаар зүйл. Эрүүл мэндийн даатгалын улсын байцаагч, мэргэжилтний нийгмийн баталгаа, мэргэшлийн зэрэг, зэргийн нэмэгдэл
/Энэ зүйлийн гарчигт 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
/Энэ зүйлийн гарчигт 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
18.1.Эрүүл мэндийн даатгалын улсын байцаагч, мэргэжилтэн албан үүргээ гүйцэтгэх явцад хөдөлмөрийн чадвараа түр алдсан, хөгжлийн бэрхшээлтэй болсон, амь насаа алдсан тохиолдолд түүнд болон түүний гэр бүлд нь дараах буцалтгүй тусламжийг олгоно:
/Энэ хэсэгт 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
/Энэ хэсэгт 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
18.1.1.хөдөлмөрийн чадвараа түр алдсан хугацааны тэтгэмж, албан тушаалын үндсэн цалингийн зөрүү;
18.1.2.хөгжлийн бэрхшээлтэй болсон тохиолдолд хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр, албан тушаалын үндсэн цалингийн зөрүү;
18.1.3.амь насаа алдсан тохиолдолд гэр бүлд нь хохирогчийн гурван жилийн үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламж.
18.2.Энэ хуулийн 18.1.3-т заасан буцалтгүй тусламжийг ажиллаж байсан байгууллага нь олгож, хуульд заасны дагуу гэм буруутай этгээдээр хохирлыг нөхөн төлүүлнэ.
18.3.Эрүүл мэндийн даатгалын улсын байцаагч мэргэшлийн зэрэгтэй байх бөгөөд мэргэшлийн зэрэг тогтоох, зэргийн нэмэгдэл олгох журмыг Үндэсний зөвлөл батална.
/Энэ хэсэгт 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
/Энэ хэсэгт 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
18.4.Эрүүл мэндийн даатгалын улсын байцаагч, мэргэжилтэнд гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлт хангасан байдал, ажлын үр дүнг үндэслэн бүтээмжийн урамшуулал олгох бөгөөд холбогдох журмыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
/Энэ хэсэгт 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
/Энэ хэсэгт 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
/Энэ заалтыг 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН САН