20 дугаар зүйл. Эрүүл мэндийн даатгалын сангийн зарцуулалт
20.1.Эрүүл мэндийн даатгалын сангийн хөрөнгийг доор дурдсан зориулалтаар зарцуулна:
20.1.1.энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг худалдан авах;
20.1.2.төр төлбөрийг нь хариуцах эрүүл мэндийн зарим тусламж, үйлчилгээг эрүүл мэндийн даатгалын байгууллагаар дамжуулан худалдан авах;
/Энэ заалтад 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
/Энэ заалтад 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
/Энэ заалтыг 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
20.1.3.эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, үр дүнг харгалзан даатгалын гэрээтэй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч байгууллагад олгох урамшууллын зардал;
20.1.4.энэ хуулийн 9.4-т заасан зардал;
20.1.5.эрүүл мэндийн даатгалын байгууллагын хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх арга хэмжээний зардал;
/Энэ заалтад 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
Энэ заалтад 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
20.1.6.эрүүл мэндийн даатгалын байгууллагын үйл ажиллагааны зардал;
/Энэ заалтад 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
/Энэ заалтад 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
20.1.7.нийгмийн даатгалын байгууллагын энэ хуулийн 19.3-т заасан үйл ажиллагааны зардал;
20.1.8.иргэнийг эрүүл мэндийн даатгалд хамруулахтай холбоотой мэдээлэл, сурталчилгааны зардал;
20.1.9.Үндэсний зөвлөлийн гишүүний энэ хуулийн 141.6-д заасан урамшуулал болон ажлын албаны үйл ажиллагааны зардал.
/Энэ заалтад 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
/Энэ заалтад 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт оруулсан/
20.2.Эрүүл мэндийн даатгалын эрсдэлийн санг эрүүл мэндийн даатгалын сангийн тухайн жилийн орлогын 10 хүртэлх хувьтай тэнцэх хэмжээгээр байгуулна.
20.3.Энэ хуулийн 20.1.6-20.1.9-д заасан зардал нь эрүүл мэндийн даатгалын сангийн тухайн жилийн орлогын 5 хувиас илүүгүй байна.
20.4.Эрүүл мэндийн даатгалын сангийн анхан шатны нягтлан бодох бүртгэлийн маягтын загварыг санхүү, төсвийн болон эрүүл мэндийн даатгалын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална.
Энэ хэсэгт 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
20.5.Эрүүл мэндийн даатгалын эрсдэлийн сан, түүнийг төрийн санд хадгалуулснаас олсон орлого, эрүүл мэндийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг гэнэтийн давагдашгүй хүчин зүйл болон эдийн засаг, санхүүгийн хүндрэлийн нөлөөгөөр үүсэх эрүүл мэндийн даатгалын сангийн алдагдлыг нөхөж, уг сангийн тогтвортой байдлыг хангах зорилгоор энэ хуулийн 14.8.2, 14.8.3-т заасан журмын дагуу зарцуулна.
/Энэ хэсэгт 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./