7 дугаар зүйл. Чөлөөт бүсийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний бүрэн эрх /Энэ зүйлийн гарчигт 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

ЧӨЛӨӨТ БҮСИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

7 дугаар зүйл. Чөлөөт бүсийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний бүрэн эрх /Энэ зүйлийн гарчигт 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

7.1.Чөлөөт бүсийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: /Энэ хэсэгт 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

7.1.1.чөлөөт бүсийн талаар төрөөс баримтлах бодлого, чиглэлийг боловсруулах;

7.1.2.чөлөөт бүс байгуулах, өөрчлөх, татан буулгах талаар санал боловсруулж, Засгийн газарт оруулах;

7.1.3.чөлөөт бүсийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулж, нэгдсэн удирдлагаар хангах;

7.1.4.чөлөөт бүсийн үйл ажиллагааг жил бүр Засгийн газарт тайлагнах;

7.1.5.чөлөөт бүсийн талаарх төрийн зохицуулалт, үйл ажиллагаатай холбоотой төсвийг боловсруулах;

7.1.6.чөлөөт бүс дэх төрийн байгууллага болон аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулах;

7.1.7.чөлөөт бүсэд зээл, тусламжаар хэрэгжих төсөл, хөтөлбөрийг удирдлагаар хангаж, хэрэгжилтийг хангуулах, хяналт тавих;

7.1.8.чөлөөт бүсийн хөгжлийн төсөл болон чөлөөт бүсийн талаар Улсын Их Хурал, Засгийн газраас гаргасан тогтоол, шийдвэрийн хэрэгжилтэд хяналт тавих;

7.1.9.чөлөөт бүсийн үйл ажиллагаанд мөрдөх дүрэм, журмыг батлах;

7.1.10.энэ хуулийн 21.1-д заасан Хөрөнгө оруулагчдын зөвлөлөөс санал болгосон төсөл, хөтөлбөрийг сонгон шалгаруулахад тавих шалгуур үзүүлэлтийг тогтоох.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.