10 дугаар зүйл. Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын бүрэн эрх
10.1.Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал өрийн удирдлагын талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
10.1.1.өрийн удирдлагын хууль тогтоомжийн биелэлтийг хангах, хяналт тавих;
10.1.2.орон нутгийн хэмжээнд зээллэгийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний саналыг Засаг даргын өргөн мэдүүлснээр хэлэлцэн батлах;
10.1.3.тухайн орон нутагт зээллэгийн хөрөнгөөр санхүүжиж байгаа төсөл, арга хэмжээний үр дүнг төсвийн гүйцэтгэлийн тайлангийн хамт хэлэлцэх, хэрэгжилттэй холбогдуулан чиглэл өгөх;
10.1.4.орон нутгийн өр үүсгэх Засаг даргын саналыг хэлэлцэх, Засгийн газрын зөвшөөрөлд үндэслэн орон нутгийн зээллэг хийх шийдвэр гаргах;
10.1.5.хуульд заасан бусад бүрэн эрх.
10.2.Аймаг, нийслэлийн Засаг дарга өрийн удирдлагын талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
10.2.1.орон нутгийн хэмжээнд зээллэгийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний саналыг боловсруулж, энэ хуулийн 19.1-д заасны дагуу иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлэх;
10.2.2.тухайн орон нутагт зээллэгийн хөрөнгөөр хэрэгжиж байгаа төсөл, арга хэмжээний хэрэгжилтийг хангах ажлыг зохион байгуулах, үйл ажиллагаанд хяналт тавих;
10.2.3.энэ хуульд заасны дагуу зээлийн гэрээ, хэлэлцээр байгуулах ажлыг зохион байгуулах, аймаг, нийслэлийн үнэт цаас гаргах; /Энэ заалтад 2021 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
/Энэ заалтад 2016 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
10.2.4.тухайн орон нутагт гадаад зээллэгийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний саналыг холбогдох тооцоо, судалгааны хамт санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэх; /Энэ заалтад 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
10.2.5.гадаад зээллэгийн хөрөнгөөр хэрэгжих төсөл, арга хэмжээнд шаардагдах хөрөнгийн дотоодын эх үүсвэрийн хэмжээг жил бүрийн төсвийн төсөлд тусгуулах;
10.2.6.хуульд заасан бусад бүрэн эрх.