12 дугаар зүйл. Өр үүсгэх зориулалт

ӨРИЙН УДИРДЛАГЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

12 дугаар зүйл. Өр үүсгэх зориулалт

12.1.Засгийн газар дараах зориулалтаар өр үүсгэж болно:

12.1.1.төсвийн алдагдлыг санхүүжүүлэх;

12.1.2.төсвийн улирлын чанартай орлогын дутагдлыг санхүүжүүлэх;

12.1.3.Засгийн газрын дотоод үнэт цаасны зах зээлийг дэмжих;

12.1.4.өрийг дахин санхүүжүүлэх;

12.1.5.хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичигт туссан төсөл, арга хэмжээг санхүүжүүлэх; /Энэ заалтад 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

12.1.6.улсын төлбөрийн тэнцлийг дэмжих зорилгоор Монголбанкны гадаад валютын цэвэр албан нөөцийг нэмэгдүүлэх.

12.1.7.Банкны салбарын тогтвортой байдлыг хангах тухай хуульд заасны дагуу төрөөс банкийг дахин хөрөнгөжүүлэх

/Энэ заалтыг 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн./

12.2.Өрийг дахин санхүүжүүлэхдээ төсвийн дарамт, ачааллыг жигдлэх болон зах зээлийн эрсдэлийг бууруулах чиглэлийг баримтална.

12.3.Аймаг, нийслэлийн Засаг дарга нь энэ хуулийн 19 281 дүгээр зүйлд заасныг баримтлан төсөвт туссаны үндсэн дээр Засгийн газраас зөвшөөрснөөр өр үүсгэж болно. /Энэ хэсэгт 2021 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

/Энэ хэсэгт 2016 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.