15 дугаар зүйл. Стратегийн баримт бичгийн хэрэгжилтийг тайлагнах, хяналт тавих

ӨРИЙН УДИРДЛАГЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

15 дугаар зүйл. Стратегийн баримт бичгийн хэрэгжилтийг тайлагнах, хяналт тавих

15.1.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага стратегийн баримт бичгийн хэрэгжилтийг дараах байдлаар тайлагнана:

15.1.1.Стратегийн баримт бичгийн явцын тайланг жил бүр гаргаж, төсвийн гүйцэтгэлийн тайлангийн хамт Засгийн газарт хүргүүлэх;

15.1.2.Стратегийн баримт бичгийн хэрэгжилтийн тайланг гурван жилд нэг удаа гаргаж, энэ хуульд заасны дагуу Улсын Их Хуралд хүргүүлэх.

15.2.Энэ хуулийн 15.1-д заасан тайланд дараах зүйлийг тусгана:

15.2.1.улсын нийт гадаад өр, Засгийн газрын өрийн талаарх мэдээлэл;

15.2.2.Засгийн газрын өрийн багц дахь зардал, эрсдэлийн шинжилгээ, түүний тайлбар;

15.2.3.Засгийн газрын өрийн багцын дунд хугацааны зорилтот бүтэц, түүний хэрэгжилт;

15.2.4.Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6.1.4-т заасан хязгаарыг хангасан байдал;

15.2.5.зээллэгийн төлөвлөгөөний хэрэгжилт;

15.2.6.бусад.

15.3.Стратегийн баримт бичгийн хэрэгжилтийн тайланг 03 дугаар сарын 01-ний дотор гаргаж төрийн аудитын төв байгууллагад хүргүүлэх ба уг тайланд төрийн аудитын төв байгууллага 04 дүгээр сарын 01-ний дотор аудит хийнэ.

15.4.Засгийн газар стратегийн баримт бичгийн хэрэгжилтийн тайланг гурван жилд нэг удаа төрийн аудитын төв байгууллагын дүгнэлтийн хамтаар дараагийн стратегийн баримт бичгийн төсөл өргөн мэдүүлэх хугацаанд Улсын Их Хуралд өргөн мэдүүлж, тайлагнана.

15.5.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага стратегийн баримт бичиг, түүний хэрэгжилтийн тайланг нийтэд мэдээлнэ.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.