16 дугаар зүйл. Засгийн газрын өрийн хязгаар

ӨРИЙН УДИРДЛАГЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

16 дугаар зүйл. Засгийн газрын өрийн хязгаар

16.1.Засгийн газрын өр болон Засгийн газрын өрийн баталгаа нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6.1.4-т заасан шаардлагад нийцсэн байна.

16.2.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь Засгийн газар, орон нутаг өр үүсгэх, Засгийн газрын өрийн баталгаа гаргах аливаа шийдвэрийн төсөлд Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6.1.4-т заасан хязгаарт болон хуульд заасан шаардлага, шалгуур үзүүлэлтэд нийцэж байгаа эсэхийг хянаж, санал, дүгнэлт гаргана.

16.3.Засгийн газар, орон нутаг зээллэг хийх, Засгийн газрын өрийн баталгаа гаргах асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхэд энэ хуулийн 16.2-т заасны дагуу санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын уг асуудлаар гаргасан санал, дүгнэлтийн хамт хэлэлцэж, шийдвэрлэнэ.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.