27 дугаар зүйл. Засгийн газрын үнэт цаасны төрөл
27.1.Засгийн газрын үнэт цаасыг доор дурдсанаар ангилна:
27.1.1.нэг хүртэлх жилийн хугацаанд эргэн төлөгдөх богино хугацаат үнэт цаас;
27.1.2.нэгээс тав хүртэлх жилийн хугацаанд эргэн төлөгдөх дунд хугацаат үнэт цаас;
27.1.3.таваас дээш жилийн хугацаанд эргэн төлөгдөх урт хугацаат үнэт цаас.