28 дугаар зүйл. Аймаг, нийслэлийн үнэт цаас гаргах

ӨРИЙН УДИРДЛАГЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

28 дугаар зүйл. Аймаг, нийслэлийн үнэт цаас гаргах

28.1.Энэ хуулийн 19.3.1, 19.3.2-т заасан шалгуурыг хангасан аймаг, нийслэл нь тухайн орон нутгийн улирлын шинж чанартай орлогын дутагдлыг санхүүжүүлэх зориулалтаар тухайн төсвийн жилд эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр аймаг, нийслэлийн үнэт цаас гаргаж болно.

28.2.Аймаг, нийслэлийн Засаг дарга нь аймаг, нийслэлийн үнэт цаас гаргагчийн чиг үүргийг хэрэгжүүлэх ба аймаг, нийслэлийн үнэт цаас гаргах саналыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.

28.3.Аймаг, нийслэлийн үнэт цаас гаргахад энэ хуулийн 19.1-д заасныг удирдлага болгох бөгөөд дараах шаардлагыг хангасан байна:

28.3.1.Засгийн газраас үнэт цаас гаргах тухай зөвшөөрөл авсан байх;

28.3.2.Засгийн газрын шинээр үүсгэх өрийн дээд хэмжээнд нийцсэн байх;

28.3.3.иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас аймаг, нийслэлийн үнэт цаас гаргах санаачилгыг дэмжсэн байх.

28.4.Аймаг, нийслэлийн үнэт цаас гаргах шийдвэрийн төслийг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн Засгийн газарт оруулах ба Засгийн газар аймаг, нийслэлийн үнэт цаас гаргах эсэхийг шийдвэрлэнэ.

28.5.Энэ хуулийн 28.4-т заасан Засгийн газрын зөвшөөрөлд үндэслэн аймаг, нийслэлийн үнэт цаас гаргах шийдвэрийг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас батална.

28.6.Аймаг, нийслэлийн Засаг даргын үнэт цаас гаргах, арилжаалах, мэдээлэхтэй холбоотой журмыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас боловсруулж, Засгийн газар баталж мөрдүүлнэ.

28.7.Аймаг, нийслэлийн үнэт цаас гаргахтай холбогдсон зардлыг тухайн орон нутгийн төсөвт тусган санхүүжүүлнэ.

28.8.Энэ хуульд заасан нөхцөл, шаардлагыг зөрчиж аймаг, нийслэлийн үнэт цаас гаргахыг хориглоно.

/Энэ зүйлийг 2016 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.