32 дугаар зүйл. Дамжуулан зээлдүүлэх зээлийн төлбөрийн үүрэг гүйцэтгүүлэх

ӨРИЙН УДИРДЛАГЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

32 дугаар зүйл. Дамжуулан зээлдүүлэх зээлийн төлбөрийн үүрэг гүйцэтгүүлэх

32.1.Дэд болон эцсийн зээлдэгч нь дамжуулан зээлдүүлэх зээлийн эргэн төлөлтийг гэрээнд заасан хугацаанд төлж барагдуулах үүрэгтэй.

32.2.Тухайн салбарт төрөөс баримталж байгаа бодлого, зохицуулалтаас шалтгаалж дамжуулан зээлдүүлсэн зээл төлөгдөхгүй байх эрсдэл үүссэн тохиолдолд тухайн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн нь энэ тухай мэдэгдлийг нотлох баримт, тооцоо, судалгааны хамт санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад санал, дүгнэлт гаргуулахаар нэн даруй хүргүүлнэ.

32.3.Энэ хуулийн 32.2-т заасны дагуу тухайн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн нь асуудлыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын санал, дүгнэлтийн хамт Засгийн газарт уламжлан Улсын Их Хуралд танилцуулан шийдвэрлүүлнэ.

32.4.Дэд зээлдэгчийн буруутай үйл ажиллагаанаас шалтгаалж зээл төлөгдөхгүй байх нөхцөл байдал үүссэн тохиолдолд гэрээ болон энэ хуулийн 45.2.3-т заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.

32.5.Энэ хуулийн 30.2, 30.3-т заасан гэрээний хүрээнд эцсийн зээлдэгч төлбөрийн үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон тохиолдолд дэд зээлдэгч нь төлбөрийн үүргийг гүйцэтгэнэ.

32.6.Дэд болон эцсийн зээлдэгч нь дамжуулан зээлдүүлэх зээлийн гэрээнд заасан төлбөрийг хугацаа хэтрүүлсэн тохиолдолд санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэх эрхтэй:

32.6.1.төсвийн ерөнхийлөн захирагчийн хувьд төсвийн багцад нь шилжүүлэх санхүүгийн дэмжлэг, ерөнхий орлогын данснаас зээлийн авлагыг суутган тооцох;

32.6.2.төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмч давамгайлсан хуулийн этгээдийн хувьд тэдгээрийн арилжааны банкин дахь дансыг хаалгах, холбогдох данснаас авлага барагдуулах хэмжээний хөрөнгийг суутган авах, бусад байгууллагатай харилцан авлагатай бол тухайн байгууллагаас харилцан суутган тооцох;

32.6.3.Монголбанк, арилжааны банк болон бусад санхүүгийн байгууллагаар дамжуулан олгосон зээлийн хувьд гэрээнд заасны дагуу холбогдох арга хэмжээг авах;

32.6.4.хуульд заасны дагуу холбогдох байгууллагаар шийдвэрлүүлэх.

ЗАСГИЙН ГАЗРЫН ӨРИЙН БАТАЛГАА

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.
ӨРИЙН УДИРДЛАГЫН ТУХАЙ — 32 дугаар зүйл. Дамжуулан зээлдүүлэх зээлийн төлбөрийн үүрэг гүйцэтгүүлэх | Лавбосс