7 дугаар зүйл. Улсын Их Хурлын бүрэн эрх

ӨРИЙН УДИРДЛАГЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

7 дугаар зүйл. Улсын Их Хурлын бүрэн эрх

7.1.Улсын Их Хурал өрийн удирдлагын талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

7.1.1.төсөв, мөнгөний бодлогын хүрээнд Засгийн газрын өрийн удирдлагын дунд хугацааны стратегийн баримт бичиг /цаашид "стратегийн баримт бичиг" гэх/-ийг батлах;

7.1.2.дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл болон стратегийн баримт бичигт үндэслэн тухайн төсвийн жилд Засгийн газрын шинээр үүсгэх өрийн дээд хэмжээг төсвийн хамт батлах;

7.1.3.дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл болон стратегийн баримт бичигт үндэслэн тухайн төсвийн жилд Засгийн газрын шинээр гаргах өрийн баталгааны дээд хэмжээг тогтоох;

7.1.4.Засгийн газрын гадаад зээлийн талаар төрөөс баримтлах бодлогыг тодорхойлох;

7.1.5.Засгийн газрын гадаад зээлийн гэрээг соёрхон батлах;

7.1.6.нийгмийн үр өгөөжтэй, улсын төсөвт эргэн төлөгдөх чадваргүй төсөл, арга хэмжээг зээллэгийн хөрөнгөөр эргэн төлөгдөх нөхцөлгүйгээр санхүүжүүлэх эсэхийг тухайн жилийн төсвийн хуулиар, шаардлагатай тохиолдолд тухай бүр шийдвэрлэх;

7.1.7.зээллэгийн хөрөнгөөр санхүүжүүлсэн төсөл, арга хэмжээний үр дүнг төсвийн гүйцэтгэлийн тайлангийн хамт хэлэлцэх, хэрэгжилттэй холбогдуулан чиглэл өгөх;

7.1.8.стратегийн баримт бичгийн хэрэгжилтийн талаарх Засгийн газрын тайланг хэлэлцэх, өрийн удирдлагын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих;

7.1.9.хуульд заасан бусад бүрэн эрх.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.