22 дугаар зүйл. Газар зүйн заалт бүхий бараа, бүтээгдэхүүний тодорхойлолт, чанарын хяналт

БАРААНЫ ТЭМДЭГ, ГАЗАР ЗҮЙН ЗААЛТЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

22 дугаар зүйл. Газар зүйн заалт бүхий бараа, бүтээгдэхүүний тодорхойлолт, чанарын хяналт

22.1.Газар зүйн заалт бүхий бараа, бүтээгдэхүүний тодорхойлолтод дараах зүйлийг тусгана:

22.1.1.бараа бүтээгдэхүүний чанар, онцлог шинж чанар нь тухайн газар нутагтай хэрхэн холбогдож байгаа тухай мэдээлэл;

22.1.2.газар зүйн заалтад хамаарах бараа, бүтээгдэхүүний хими, физик, микробиологи, бүтцийн шинж чанарын тухай мэдээлэл;

22.1.3.газар зүйн заалтад хамаарах газар зүйн бүсийг тодорхой заах;

22.1.4.гарал үүсэл, хүний болон байгалийн хүчин зүйл, нутаг дэвсгэрийн онцлогтой хэрхэн холбогдож тухайн бараа, бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг талаарх тайлбар, мэдээлэл;

22.1.5.газар зүйн заалт бүхий бараа, бүтээгдэхүүн тухайн газар зүйн заалтын шинж чанарыг бүрэн агуулж байгаа эсэхийг тодорхойлох чанарын дотоод болон хөндлөнгийн хяналт хийх байгууллагын тухай мэдээлэл.

22.2.Энэ хуулийн 22.1.5-д заасан газар зүйн заалт бүхий бараа, бүтээгдэхүүний чанарын дотоод хяналтыг газар зүйн заалт хэрэглэгч нэгдэл, холбоо, байгууллага хэрэгжүүлнэ.

22.3.Энэ хуулийн 22.1.5-д заасан газар зүйн заалт бүхий бараа, бүтээгдэхүүний хөндлөнгийн хяналтыг аймаг, нийслэлийн чанарын хяналтын лаборатори болон чанарын хяналт тавих эрх бүхий байгууллага хэрэгжүүлнэ.

22.4.Газар зүйн заалт бүхий бараа, бүтээгдэхүүний чанарын хяналтын үр дүн нь энэ хуулийн 21.6.2-т заасан дүгнэлтэд тодорхойлсон шинж чанартай тохирч байвал тухайн бараа, бүтээгдэхүүнийг газар зүйн заалт бүхий бараа, бүтээгдэхүүнд тооцно. /Энэ зүйлийг 2021 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.