23 дугаар зүйл. Газар зүйн заалтын мэдүүлгийн бүрдлийг хянах, анхдагч огноог тогтоох
23.1.Төрийн захиргааны байгууллага мэдүүлгийн бүрдлийн хяналтыг тухайн газар зүйн заалтын мэдүүлгийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн дотор хийнэ.
23.2.Төрийн захиргааны байгууллага газар зүйн заалтын мэдүүлгийн бүрдэл хангагдсан гэж үзвэл түүнийг хүлээн авсан өдрөөр анхдагч огноог тогтоож, энэ тухай мэдүүлэг гаргагчид мэдэгдэнэ. /Энэ хэсэгт 2021 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
23.3.Төрийн захиргааны байгууллага газар зүйн заалтын мэдүүлгийн бүрдэл хангагдаагүй гэж үзвэл энэ тухай мэдүүлэг гаргагчид мэдэгдэх бөгөөд мэдүүлэг гаргагч нь уг мэдэгдлийг хүлээн авснаас хойш 10 хоногийн дотор зохих засварыг хийж ирүүлнэ. /Энэ хэсэгт 2021 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
23.4.Мэдүүлэг гаргагч нь зохих засварыг энэ хуулийн 23.3-т заасан хугацаанд хийж ирүүлсэн бол төрийн захиргааны байгууллага мэдүүлгийн анхдагч огноог түүнийг анх хүлээн авсан өдрөөр тогтоож, энэ тухай мэдүүлэг гаргагчид мэдэгдэнэ. /Энэ хэсэгт 2021 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
23.5.Мэдүүлэг гаргагч нь зохих засварыг энэ хуулийн 23.3-т заасан хугацаанд хийж ирүүлээгүй бол төрийн захиргааны байгууллага мэдүүлэг гаргагчийг тухайн мэдүүлгээсээ татгалзсанд тооцож, энэ тухай мэдүүлэг гаргагчид мэдэгдэнэ. /Энэ хэсэгт 2021 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
23.6.Энэ хуулийн 21.6-д заасан зүйлийг мэдүүлгийн анхдагч огнооноос хойш хоёр сарын дотор төрийн захиргааны байгууллагад ирүүлнэ.
23.7.Энэ хуулийн 21.6-д заасан зүйлийг энэ хуулийн 23.6-д заасан хугацаанд ирүүлээгүй бол төрийн захиргааны байгууллага мэдүүлэг гаргагчийг тухайн мэдүүлгээсээ татгалзсанд тооцож, энэ тухай мэдүүлэг гаргагчид мэдэгдэнэ. /Энэ хэсэгт 2021 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
23.8.Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 23.2, 23.4, 23.5, 23.7-д заасан мэдэгдлийг мэдүүлэг гаргагчид цаасаар, эсхүл цахим хэлбэрээр хүргүүлнэ. /Энэ хэсгийг 2021 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар нэмсэн./