25 дугаар зүйл. Газар зүйн заалтыг бүртгэх, хэвлэх, бүртгэлд өөрчлөлт оруулах /Энэ зүйлийн гарчигт 2021 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
25.1.Төрийн захиргааны байгууллага газар зүйн заалтыг бүртгэх шийдвэр гаргасан бол түүнийг газар зүйн заалтын улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгоно.
25.2.Газар зүйн заалтын улсын бүртгэлд тухайн газар зүйн заалтын улсын бүртгэлийн дугаар, мэдүүлгийн бүртгэлийн дугаар, хуулийн этгээдийн оноосон нэр, хаяг, улсын нэр, газар зүйн заалт, бараа, үйлчилгээний ангиллын дагуу ангилсан тухайн газар зүйн заалтад хамаарах бараа, бүтээгдэхүүний нэр, анхдагч огноог заана.
25.3.Газар зүйн заалтын бүртгэл анхдагч огнооноос эхлэн хүчинтэй байх бөгөөд тодорхой хугацаагаар хязгаарлагдахгүй.
25.4.Газар зүйн заалтын гэрчилгээ олгоход Монгол Улсын тэмдэгтийн хураамжийн хуульд заасан хэмжээгээр хураамж болон үйлчилгээний хөлс төлнө. /Энэ хэсэгт 2021 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
25.5.Төрийн захиргааны байгууллага нь бүртгэгдсэн газар зүйн заалт, түүний ном зүйг нийтэд мэдээлэх зорилгоор энэ хуулийн 3.1.14-т заасан албан ёсны тогтмол хэвлэлээр нийтэд мэдээлнэ.
25.6.Газар зүйн заалтын улсын бүртгэлд газар зүйн заалт хэрэглэгчийн хүсэлтээр дараах өөрчлөлтийг оруулна:
25.6.1.газар зүйн заалт хэрэглэгчийн нэр өөрчлөх;
25.6.2.газар зүйн заалт хэрэглэгчийн хаягийн өөрчлөлт. /Энэ хэсгийг 2021 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар нэмсэн./
/Энэ хэсгийг 2021 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар нэмсэн./ /Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
25.8.Энэ хуулийн 25.6-д заасан өөрчлөлтийг хийлгэхэд үйлчилгээний хөлс төлнө. /Энэ хэсгийг 2021 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар нэмсэн./
25.9.Төрийн захиргааны байгууллага улсын бүртгэлд орсон өөрчлөлтийг энэ хуулийн 3.1.14-т заасан албан ёсны тогтмол хэвлэлээр нийтэд мэдээлнэ. /Энэ хэсгийг 2021 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар нэмсэн./
ГАЗАР ЗҮЙН ЗААЛТ ХЭРЭГЛЭГЧИЙН ЭРХ, ҮҮРЭГ