27 дугаар зүйл. Газар зүйн заалтыг ашиглах
27.1.Дараахь тохиолдолд газар зүйн заалтыг ашигласанд тооцно:
27.1.1.газар зүйн заалтыг бараа, бүтээгдэхүүн, түүний сав, баглаа боодолд хэрэглэсэн бол;
27.1.2.газар зүйн заалт бүхий бараа, бүтээгдэхүүнийг нийлүүлсэн, худалдаанд гаргасан буюу энэ зорилгоор хадгалсан бол;
27.1.3.газар зүйн заалт бүхий бараа, бүтээгдэхүүнийг хилээр нэвтрүүлсэн бол;
27.1.4.газар зүйн заалтыг албан бичиг, танилцуулга, бусад баримт, интернэт, сурталчилгаанд ашигласан бол.
27.2.Газар зүйн заалт хэрэглэгч газар зүйн заалт бүртгэгдсэнийг илэрхийлэх таних тэмдгийг газар зүйн заалтын хамт хэрэглэж болно. /Энэ хэсгийг 2021 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./