28 дугаар зүйл. Газар зүйн заалт хэрэглэгчийн эрх дуусгавар болох
28.1.Газар зүйн заалт хэрэглэгчийн эрх дараахь үндэслэлээр дуусгавар болно:
28.1.1.тухайн бараа, бүтээгдэхүүний чанар, нэр хүнд, бусад онцлог шинж чанар нь тухайн газар нутгийн байгаль, цаг уурын нөхцөл, хүмүүсийн дадал заншилтай шууд холбоогүй болсон бол;
28.1.2.газар зүйн заалт хэрэглэгч хуулийн этгээд татан буугдсан бол;
28.1.3.газар зүйн заалт хэрэглэгч нь тухайн газар зүйн заалтын бүртгэлийг хүчингүй болгуулах тухай хүсэлт гаргасан бол;
28.1.4.хуульд заасан бусад үндэслэл.
28.2.Газар зүйн заалт хэрэглэгчийн эрх дуусгавар болсон тохиолдолд төрийн захиргааны байгууллага энэ тухай энэ хуулийн 3.1.14-т заасан албан ёсны тогтмол хэвлэлээр нийтэд мэдээлнэ.
ОЮУНЫ ӨМЧИЙН БАЙГУУЛЛАГА