29 дугаар зүйл. Оюуны өмчийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага

БАРААНЫ ТЭМДЭГ, ГАЗАР ЗҮЙН ЗААЛТЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

29 дугаар зүйл. Оюуны өмчийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага

29.1.Оюуны өмчийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага Оюуны өмчийн тухай хуульд зааснаас гадна дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

29.1.1.барааны тэмдэг, газар зүйн заалтын мэдүүлэг гаргах, шүүлт хийх, тэдгээрийг бүртгэх, улсын бүртгэл хөтлөх, тэдгээрт өөрчлөлт оруулах, барааны тэмдгийг нийтэд түгээмэл болсонд тооцох, газар зүйн заалтыг бүртгэгдсэнийг илэрхийлэх таних тэмдгийг хэрэглэхтэй холбоотой журам, дүрмийг боловсруулж, батлах;

29.1.2.барааны тэмдэг, газар зүйн заалтыг бүртгүүлэх тухай өргөдлийн маягт болон барааны тэмдэг, газар зүйн заалтын гэрчилгээний загварыг тогтоох;

29.1.3.барааны тэмдгийн олон улсын бүртгэлтэй холбоотой үйл ажиллагаа явуулах;

29.1.4.хуулиар харьяалуулсан гомдол, маргааныг хянан шийдвэрлэх;

29.1.5.энэ хуульд заасан барааны тэмдэг, газар зүйн заалтын бүртгэлийн мэдээлэл, эрх эзэмшигчийн өөрчлөлтийн талаарх мэдээллийг татварын байгууллагатай харилцан солилцох;

29.1.6.хуульд заасан бусад чиг үүрэг.

29.2.Энэ хуульд заасан болон барааны тэмдгийг нийтэд түгээмэл болсонд тооцоход төлөх үйлчилгээний хөлсний хэмжээг оюуны өмчийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тогтооно.

29.3.Энэ хуульд заасан үйлчилгээний хөлсний орлогыг төрийн сангийн дансанд байршуулна. /Энэ зүйлийг 2021 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.