30 дугаар зүйл. Оюуны өмчийн хяналтын улсын байцаагч, түүний бүрэн эрх

БАРААНЫ ТЭМДЭГ, ГАЗАР ЗҮЙН ЗААЛТЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

30 дугаар зүйл. Оюуны өмчийн хяналтын улсын байцаагч, түүний бүрэн эрх

30.1.Төрийн захиргааны байгууллагад оюуны өмчийн хяналтын улсын ерөнхий байцаагч, улсын ахлах байцаагч, улсын байцаагч ажиллана.

30.2.Төрийн захиргааны байгууллагын дарга оюуны өмчийн хяналтын улсын ерөнхий байцаагч байна.

30.3.Оюуны өмчийн хяналтын улсын ерөнхий байцаагчийн эрхийг Засгийн газар, улсын ахлах байцаагч, улсын байцаагчийн эрхийг оюуны өмчийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн олгоно.

30.4.Оюуны өмчийн хяналтын улсын ерөнхий байцаагч, улсын ахлах байцаагч, улсын байцаагч /цаашид "улсын байцаагч" гэх/ оюуны өмчийн хяналтын чиглэлээр Төрийн хяналт шалгалтын тухай, Захиргааны хариуцлагын тухай хууль болон бусад хууль тогтоомжид заасан нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.

30.5.Улсын байцаагч хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ бусдын нөлөөнд үл автан гагцхүү хууль тогтоомж болон түүнд нийцүүлэн гаргасан эрх зүйн бусад актыг удирдлага болгон ажиллана.

30.6.Улсын байцаагч хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд иргэн, хуулийн этгээд, албан тушаалтан хөндлөнгөөс оролцох, нөлөөлөхийг хориглоно.

30.7.Улсын байцаагчийн хууль тогтоомжоор олгосон бүрэн эрхэд хамаарах аливаа асуудлаар бусад этгээд шийдвэр гаргахыг хориглоно. /Энэ зүйлийг 2021 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.