31 дугаар зүйл. Оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч
31.1.Оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь дээд боловсролтой, оюуны өмчийн салбарт гурваас доошгүй жил ажилласан, 25 насанд хүрсэн, Монгол Улсад байнга оршин суудаг Монгол Улсын иргэн, эсхүл Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдан, үйл ажиллагаа явуулж байгаа хуулийн этгээд байна.
31.2.Оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд заасан журмын дагуу тусгай зөвшөөрөл авна.
31.3.Оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ажиллах журмыг төрийн захиргааны байгууллага батална. /Энэ зүйлийг 2021 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
ГОМДОЛ, ХҮСЭЛТ, МАРГААНЫГ ШИЙДВЭРЛЭХ