32 дугаар зүйл. Гомдол хүсэлт, маргааныг шийдвэрлэх

БАРААНЫ ТЭМДЭГ, ГАЗАР ЗҮЙН ЗААЛТЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

32 дугаар зүйл. Гомдол хүсэлт, маргааныг шийдвэрлэх

32.1.Төрийн захиргааны байгууллагын дэргэд барааны тэмдэг, газар зүйн заалттай холбоотой дор дурдсан гомдол, хүсэлтийг хянан шийдвэрлэх эрх бүхий Маргаан шийдвэрлэх комисс ажиллана:

32.1.1.энэ хуулийн 7, 8, 23, 24 дүгээр зүйлд заасан үйл ажиллагаатай холбоотой гарсан мэдүүлэг гаргагчийн гомдол;

32.1.2.бүртгэгдсэн барааны тэмдэг, газар зүйн заалтын бүртгэлийг энэ хуулийн 33.1.1-д заасан үндэслэлээр хүчингүй болгуулах тухай хүсэлт;

32.1.3.бүртгэгдсэн барааны тэмдгийн бүртгэлийг энэ хуулийн 33.1.2, 33.1.3-т заасан үндэслэлээр хүчингүй болгуулах тухай хүсэлт; /Энэ заалтад 2021 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

32.1.4.тухайн барааны тэмдэг нь нийтэд түгээмэл болсон барааны тэмдэг мөн эсэхийг хүлээн зөвшөөрүүлэх тухай хүсэлт.

32.2.Энэ хуулийн 32.1.1-д заасан гомдлыг мэдүүлэг гаргагч мэдэгдэл хүлээж авснаас хойш 30 хоногийн дотор Маргаан шийдвэрлэх комисст гаргана.

32.3.Энэ хуулийн 32.1.2, 32.1.3-т заасан хүсэлтийг бүртгэгдсэн барааны тэмдэг, газар зүйн заалт энэ хуулийн 3.1.14-т заасан албан ёсны тогтмол хэвлэлд хэвлэгдсэнээс хойш нэг жилийн дотор Маргаан шийдвэрлэх комисст гаргана.

/Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

32.5.Маргаан шийдвэрлэх комиссын гаргасан шийдвэрийг эс зөвшөөрвөл гомдол, хүсэлт гаргагч гомдлоо шүүхэд гаргах эрхтэй. /Энэ хэсгийг 2021 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

32.6.Маргаан шийдвэрлэх комиссын бүрэлдэхүүн, ажиллах журмыг оюуны өмчийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална. /Энэ хэсгийг 2021 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

БУСАД ЗҮЙЛ

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.