19 дугаар зүйл. Хууль тогтоомжийн төсөлд эрх зүйн дүгнэлт хийх

ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ТУХАЙ · энэ зүйлийг 2017-05-12-нд хүчингүй болсонд тооцсон

Энэ зүйлийг 2017-05-12-ны хуулиар хүчингүй болсонд тооцсон. Доорх эх бичвэр нь түүхэн хувилбар байж болзошгүй — legalinfo.mn дээрх албан хувилбарыг шалгана уу.

19.1.Засгийн газрын санаачилсан хууль тогтоомжийн төсөл энэ хуульд заасан шаардлагыг хангасан эсэхэд хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага эрх зүйн дүгнэлт хийнэ.

19.2.Хууль санаачлагчийн боловсруулсан хууль тогтоомжийн төсөл энэ хуульд заасан шаардлагыг хангасан эсэхэд Улсын Их Хурлын Тамгын газар эрх зүйн дүгнэлт хийнэ.

/Энэ зүйлийг 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.