34 дугаар зүйл. Олон улсын гэрээ соёрхон батлах тухай хуулийн төсөлд тавих нэмэлт шаардлага

ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

34 дугаар зүйл. Олон улсын гэрээ соёрхон батлах тухай хуулийн төсөлд тавих нэмэлт шаардлага

34.1.Олон талт олон улсын гэрээ соёрхон батлах тухай хуулийн төсөлд тухайн гэрээний хянан баталгаажуулсан монгол хэл дээрх орчуулгыг энэ хуулийн 30 дугаар зүйлд заасан шаардлагыг хангуулж хавсаргана. /Энэ хэсэгт 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./ /Энэ хэсэгт 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

34.2.Олон талт олон улсын гэрээний орчуулгыг тухайн гэрээгээр зохицуулах асуудлыг эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хариуцан гүйцэтгэж, гадаад хэргийн болон хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага эрхлэх асуудлын хүрээнд уг орчуулгыг хянан баталгаажуулна.

34.3.Хоёр талт олон улсын гэрээг талууд тохиролцсоны үндсэн дээр гадаад улсын хэлээр үйлдсэн бол тухайн гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөлд энэ хуулийн 34.1, 34.2-т заасан шаардлага нэгэн адил үйлчилнэ.

34.4.Гадаад улс, олон улсын байгууллага, гадаад улсын болон олон улсын банк, санхүүгийн байгууллагаас авах зээл, тусламжийн талаарх олон улсын гэрээг орчуулах, орчуулгыг хянан баталгаажуулах үүргийг тухайн асуудлыг эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хүлээнэ.

34.5.Олон улсын гэрээг соёрхон баталснаар Монгол Улсын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, эсхүл хууль шинээр батлах шаардлагатай тохиолдолд тухайн хуулийн төслийг хамт боловсруулна.

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛЫН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАХ, ӨРГӨН МЭДҮҮЛЭХ

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.