35 дугаар зүйл. Улсын Их Хурлын тогтоолын төслийн эх бичвэрт тавих шаардлага
35.1.Монгол Улсын Их Хурлын тогтоол /цаашид "Тогтоол" гэх/-ын төсөл дараах шаардлагыг хангасан байна:
35.1.1.Монгол Улсын Үндсэн хуульд нийцсэн, бусад хууль болон Монгол Улсын олон улсын гэрээний заалттай уялдсан байх;
35.1.2.хуулийн заалтыг давтахгүй байх;
35.1.3.хариуцлагын хэм хэмжээ заахгүй байх.