36 дугаар зүйл. Тогтоолын төслийн бүтэц

ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

36 дугаар зүйл. Тогтоолын төслийн бүтэц

36.1.Тогтоолын төсөл дараах бүтэцтэй байна:

36.1.1.тогтоолын төслийн гарчиг;

36.1.2.шаардлагатай бол тэмдэглэх хэсэг;

36.1.3.тогтоох хэсэг;

36.1.4.шаардлагатай бол урьд гаргасан шийдвэрийг хүчингүй болсонд тооцох тухай хэсэг;

36.1.5.шаардлагатай бол тогтоол хүчин төгөлдөр болох хугацаа.

36.2.Тогтоолын төслийн гарчиг дараах хэсгээс бүрдэнэ:

36.2.1."Монгол Улсын Их Хурлын тогтоол" гэсэн толгой;

36.2.2.баталсан он, сар, өдөр /араб тоогоор бичнэ/;

36.2.3.тогтоол баталсан газар /хот/-ын нэр;

36.2.4.тогтоолын нэр. Тогтоолын нэр нь "… тухай" гэж төгсөнө.

36.3.Тогтоолын төслийн тэмдэглэх хэсэгт уг тогтоол гарах болсон үндэслэл, шаардлага, эсхүл хуулийн заалтыг үндэслэсэн байна.

36.4.Тогтоолын төслийн тогтоох хэсэгт уг тогтоолоор шийдвэрлэх асуудлыг энгийн, ойлгомжтой байдлаар томьёолж бичнэ.

36.5.Тогтоолын төслийн бүтцийн үндсэн нэгж нь заалт байх бөгөөд шаардлагатай тохиолдолд түүнийг дэд заалтад хувааж болно.

36.6.Тогтоол хавсралттай байж болох бөгөөд энэ тухай заалтыг "… -ыг хавсралтаар баталсугай.", эсхүл "…-ыг 1, 2, 3 дугаар хавсралтаар тус тус баталсугай" гэж томьёолно.

36.7.Тогтоолын хавсралтын эхний хуудасны баруун дээд буланд "Монгол Улсын Их Хурлын ... оны … дугаар тогтоолын хавсралт", эсхүл "Монгол Улсын Их Хурлын ... оны … дугаар тогтоолын … дугаар хавсралт" гэж заана.

36.8.Тогтоолын төслийн заалтыг дараах байдлаар дугаарлана:

36.8.1.заалтыг баруун талдаа цэгтэй араб тоогоор /1. гм/;

36.8.2.заалтын доторх дэд заалтыг баруун талдаа хаалт бүхий араб тоогоор /1/ гм/.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.