37 дугаар зүйл. Тогтоолын төслийг өргөн мэдүүлэх
37.1.Хууль санаачлагч тогтоолын төслөө энэ хуулийн 41.1-д заасан журмын дагуу өргөн мэдүүлнэ.
37.2.Тогтоолын төсөлд энэ хуулийн 40.1-д заасан баримт бичгийг хавсаргасан байна.
37.3.Тогтоолын төсөлд хавсаргах баримт бичиг нь албан хэрэг хөтлөлтийн нийтлэг шаардлагыг хангасан байна.
37.4.Энэ хуулийн 37.1, 37.2 дахь хэсэг нь энэ хуулийн 6.2, 6.3-т хамаарахгүй.
ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ТӨСЛИЙГ ОЛОН НИЙТЭЭР ХЭЛЭЛЦҮҮЛЭХ, САНАЛ АВАХ